ШУУРХАЙ МЭДЭЭ:Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоолоо.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02 –н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ.

Оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад холбогдох сайд өнөөдөр 13.00 цагт Шадар сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын хамгийн сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барааад байна. Эл өвчин анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн бол эдүгээ дэлхийн 14 оронд тархаад байна. Голомтын бүс нь Монгол Улстай хил залгаа өмнөд хөрш болсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд ДЭМБ-аас Монгол Улсыг хил, гаальд тавих хяналтаа чангатгахыг мөн зөвлөөд буй.

Ухань хот дах монголчуудын асуудлаар ЗГ хуралдаж байна

Хятадын Ухань хотод байгаа монголчуудын асуудлаар Засгийн газар яг одоо хуралдаж байна. Ухань хотын долоон том сургуульд 30 Монгол оюутан, нэг бага насны хүүхэд суралцдаг бөгөөд тэдэнд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байгаа ч цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал асуудал болж буй юм. Засгийн газраас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Онцолход, Улсын Онцгой комисс өнгөрсөн баасан гаригт /2020.01.24/ хуралдаж, сургууль, цэцэрлэгийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь улс даяар өмчийн хэлбэр харгалзахгүй нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөх юм


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 2022 хүрч, 56 хүн нас барсан бол 49 хүн бүрэн эдгэжээ гэж ням гарагт /2020.01.26/ БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ. 324 өвчтөний биеийн байдал хүнд байна.

БНХАУ-ын эрх баригчдын мэдээллээр, Хубэй мужид хамгийн олон тооны буюу 1052 хүн халдвар авчээ. Мөн энэ мужид нас баралтын түвшин хамгийн өндөр байгаа аж. Бээжинд 51, Шанхайд 40 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Одоогийн байдлаар, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд Австрали, Вьетнам, Малайз, Балба, БНСУ, Сингапур, Тайланд, Франц, Японд зэрэг 14 улсад бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

gqdnqojcel - 185.220.101.1492020-07-30 13:29:24

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?