Коронавирус генийн шинэ хослол болохыг тогтоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нь Хятад улс дахь онцгой байдал гэж нэрлээд, олон улсын хэмжээнд зарлахад эрт байна гэж үзжээ.

ДЭМБ-ын онцгой байдлын хороо ирэх сарын 2-3-нд дахин хуралдах бөгөөд коронавирусийн халдварын аюулын түвшинг үргэлжлүүлэн үнэлсээр байна гэж ДЭМБ-ын Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Өнөөг хүртэл хийсэн шинжилгээний үр дүнд үндэслэн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайд илэрсэн коронавирус, үл мэдэгдэх эх үүсвэрээс үүссэн коронавирусийн генийн шинэ хослол болохыг тогтоожээ.

Үргэлжлүүлэн судалсны үр дүнд тэд бусад амьтдаас могой эл вирусийн эх үүсвэр байх өндөр магадлалтайг тогтоож, Өмнөд Хятадын эрээн могой болон Хятадын наж могойд маш төстэй вирус илрүүлсэн байна.

Эдгээр төрлийн могой Хубэй мужийн төв нутгаас тус улсын өмнөд хэсгийн Хонконг хүртэлх газар нутагт амьдардаг байна. Энэ нээлт 2019-nCoV хэмээн нэрлэгдэж буй вирусийн эх үүсвэрийн талаар өнөөг хүртэл дэвшүүлээд буй ойлголт юм. Хүн хэрхэн энэ вирусээр халдварласан нь өнөөг хүртэл оньсого хэвээр үлдээд байна. Вирусийн бүтэц нь нэгэн нууцлаг уураг агуулж байгаа нь могойноос хүнд дамжих явцад үүссэн гэж эрдэмтэд үзэж байна.

2003 онд SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчний вирусийн эх үүсвэрийг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Хонконгийн их сургуулийн профессор, вирус судлаач Гуан Йи Уханийн "Вирусийн цар хүрээ SARS вирусээс арав дахин их байж болзошгүй" гээд хүчин мөхөстөж буйгаа илэрхийлжээ. Уханьд ажилласан тэрбээр "Вирусийн халдварын олон тохиолдолтой ажиллаж байсан, энэ удаа хяналтад авахад хүнд байх болно" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Пүрэв гарагаас эхлэн тусгаарлагдаад буй Ухань хотод нийтийн тээврийн хөдөлгөөн зогсохоос урьтаж 300 мянга орчим хүн хотыг орхин гарсан бол хотоос Бээжингийн чиглэлд 16 галт тэрэг, Чаншагийн чиглэлд 42, Гуанжоу хотын чиглэлд 26 галт тэрэг гарсан байна.

Хятад улс Хубэй мужид Уханийн вирусийн халдварын тархалтыг зогсооход нэг тэрбум юань зарцуулахаар болжээ.

Бээжин, Гуанжоу хотын эрх баригчид Цагаан сартай холбоотой олон нийтийн арга хэмжээг цуцаллаа.

Түүнчлэн "Хориотой хот" хаалгаа барьсан байна.


Батлагдсан тохиолдлууд /нийт 846/
 

Places

Confirmed Cases

Reported Deaths

БНХАУ

830

25

Тайланд

4

0

Хонконг

2

0

Япон

2

0

Макао

2

0

Вьетнам

2

0

Сингапур

1

0

БНСУ

1

0

Тайвань

1

0

АНУ

1

0


Одоогийн байдлаар халдвар гараагүй гурван муж үлдээд байна.
 

zindaa.mn

Сэтгэгдэл бичих