Өдөртөө 1000 гаруй зорчигч Буянт-Ухаа боомтоор ирж байна

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар короновирустэй  холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Одоогоор Монгол Улсад короновирусын тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийтдээ Хятад улсаас таван чиглэлийн рейс ирж байна. Бээжин-Улаанбаатар, Манжуур-

Улаанбаатар, Хонгконг-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд өдөртөө 1000 гаруй зорчигч Буянт-Ухаа боомтоор ирж байна. Замын-Үүд боомтоор 2500-3000 зорчигч ирж, гардаг. Маргаашнаас эхлээд гурван хоног хилийн хэлэлцээрийн дэглэмийн дагуу авто замын хил хаагдана. Олон улсын нислэг, галт тэрэг явна.  Тэгсэн ч гэсэн өдөр тутам хяналтаа тавиад, чиглэл өгөөд явж байна.

Энэ сарын 21,22-ни өдөр МИАТ болон бүх авиа компаниудын үйлчлэгч, ажилчдад, мөн Иргэний нисэхийн ажилчид, хил, хяналтын байгууллагынханд мэдээлэл өгсөн. Өнөөдөр ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын төвтэй хамтраад бүх аймгийн мэргэжлийн хяналтын газрын хоблогдох улсын байцаагч нар, эрүүл мэндийн газрынханд бүгдэд нь чиглэл өгч байна.” гэв.

 

Сэтгэгдэл бичих