Таны биеийн тухай гайхалтай баримтууд

Та өөрийнхөө биеийг сайн мэддэг хэмээн бодож байгаа байх. Явж явж та энэ биеийг тэжээж, бөөцийлж, толинд харж, энэ хорвоогоор явахдаа түүнийг ашигладаг.  Гэвч бид гадил жимстэй адилхан ДНК-тайг та мэдсэн үү?  Эсвэл бидний өндөр өдөр бүр өөрчлөгддөгийг?  Үгүй бол, бидний эсүүдийн ихээхэн хэсэг нь хүнийх биш гэдгийг мэдсэн үү? Энэ бүхэн үнэн! Тийнхүү цааш нь  уншиж,  та өөрийнхөө биеийн тухай мэддэггүй  бүх гайхалтай баримтыг  мэдэж аваарай.

 

1. Бид 48 хүртэл километрийн хол байгаа юмыг харж чадна



Бидний нүд хэзээ ч бүргэдийнх шиг тийм  хурц болохгүй. Гэсэн ч, хүний нүд маш мэдрэмтхий, хэрвээ Дэлхийн тэр чигээрээ хавтгай байсан бол, бид 48 километрийн цаана байгаа гэрэл анивчихыг тодоос тод  харж чадна.

 

2. Бидний хүйсэнд бүхэл бүтэн экосистем байдаг



Бид үүнийг харж чадахгүй, гэхдээ хүний бие бактери зэрэг маш өчүүхэн олон их наяд организмыг агуулж байдаг, үүнээс олон сая нь хүйсэнд байдаг байна.  Харьцуулж хэлэхэд,  хүний ганц хүйсэнд гэхэд л маш олон бактери байдаг бөгөөд эдгээр нь халуун орны ой модны дайтай  экосистемийг бий болгож  чадна.

 

3. Бидний арьс нөхөгддөгөө хэзээ ч болихгүй



Бид секунд бүрийд  25 сая шинэ эс бий болгодгийг харгалзан үзвэл, бидэнд арьсны  шинэ давхарга бий болдог байна. Амьдралынхаа туршид хүмүүс 18 хүртэл килограмм арьсаа хаядаг гэнэ.


4.
Бид тэр чигээрээ үсээр бүрхэгдсэн



Байгальд халзан хүн шиг тийм үзэгдэл байдаггүй.  Хүн бүр, тухайлбал эмэгтэйчүүдийн нэг хавтгай дөрвөлжин сантиметр биед  шампанзегийнх шиг тийм тооны үс байдаг.  Энэ үс маш богинохон, нарийхан, харагдахгүй шахам учир  олонхийг нь энгийн нүдээр харах боломжгүй юм.

 

5. Бидний уушиганд 1609 километр хялгасан судас байдаг