Хятадын 2019-nCoV вирусийн халдвар авсан хүний тоо 830-д хүрээд байна

Хятадад шинэ төрлийн 2019-nCoV титэм вирусээс болоод уушигны хатгалгаа өвчнөөр өвчлөгсдийн тоо 830 болж, 25 хүн нас бараад байна. БНХАУ-ын эрх баригчид ингэж мэдээлжээ.

177 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.  Түүнчилэн өвчилсөн байж болох тохиолдол 1072 бүртгэгдээд байна.

No photo description available.

Ухань хотод гарал үүсэл нь тодорхойгүй хатгалгаа өвчин гарсан тухай Хятадын эрх баригчид арванхоёрдугаар сарын сүүүлчээр мэдээлсэн юм.  Вирус тархах эрсдэл байгаагаас болоод эрх баригчид  хотод хөл хорьж, орж, гарах хөдөлгөөнийг хааж, дараа нь бас хэд хэдэн сууринд мөн ийм арга хэмжээ авчээ. 

Япон, Өмнөд Солонгос, Таиланд, АНУ, Вьетнам, Саудын Аравид өвчилсөн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Өвчний тархалт  хоёрдугаар сард оргил цэгтээ хүрнэ хэмээн Хятадад үзэж байна.

Image result for 2019-nCoV

Нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онц байдлын горим зарлахаас түдгэлзжээ.  Одоо ийм алхам хийх “цаг хараахан биш” гэж тус байгууллагын удирдлага мэдэгдсэн байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.249.82.1612020-01-25 18:34:33

Манайд сургуулийг хаасан нь зѳв болжээ. Учир нь манай улс иргэнээ халдвар авсан эсэхийг оношилж чадахгүй юм байна.