Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020.01.20-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор 4 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -13
  • Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.21-ний өдрийн 06:55 минутын орчимд ХУД-ийн 15 дугаар хороо  Нарны зам “Шинэ тэрэг” плазагийн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар, тус тус өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь нас хохирсон осол 4 дахин  буурсан байна. 

Энэ 7 хоногт зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл буюу тээврийн хэрэгсэл мөргөлдөх, үл хөдлөх зүйл мөргөх дуудлага мэдээллийн тоо нэмэгдсэн байна. Сурагчдын амралт дуусаж хичээл сургууль эхэлж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэн, зорчих хэсгийн гадаргуу халтиргаа гулгаатай үед иргэд жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг  анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих