Кирибаяма 50-иас дээш хувийн амжилт үзүүллээ

 Хацу башёгийн 12 дахь өдөр Азумарюү С.Тодбилэг маэгашира Икиойд окуридашигаар,Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Оношёод хикиотошигоор өвдөглөв.Азумарюү таван даваа,долоон унаатай,Тамаваши гурван даваа,есөн унаатай боллоо.Тэгвэл дээд зиндаанд анх удаа хүч үзэж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Саданоумиг ард нь гарч түлхэх мэхээр ялж,найм дахь даваагаа авснаар 50-иас дээш хувийн амжилт үзүүлжээ.Тэрээр барилдааныхаа дараа NHK телевизийн сурвалжлагчид ярилцлага өгсөн юм. Өнөөдөр Азумарюү Цуругишёотой,Кирибаяма Ишиуратай,Тамаваши Шиманоумитэй барилдана.Хацу башёг 11 даваа,нэг унаатай хошуучилж буй маэгашира Токушёорү,Шёодай нарын хойноос нэг даваа дутуу озэки Такакэйшёо нэхэж байна.

Сэтгэгдэл бичих