Ц.Намуунцэцэг,Б.Шоовдор нар аваргын төлөө барилдана

ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн Иван Ярыгиний гран при эхэллээ.31 дэхээ болж буй тус тэмцээнд Беларусь,Грек,Казахстан,Хятад,Израиль,Иордан,Молдав,Монгол,Америк,Тажикистан,Узбекистан,Япон,Оросын 224 эрэгтэй,138 эмэгтэй бөх барилдаж байна.Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57,61,70,эмэгтэйчүүдийн 50,55,59,65 кг-ын хэсгийн болон хагас шигшээ барилдаанууд болов.Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-д зодоглосон манай таван бөхөөс Ц.Намуунцэцэг Казахстан,Узбекистаны бөхчүүдийг хожоод,хагас шигшээд Оросын В.Анжеликаг 10:0-ээр оноогоор цэвэр ялж,алтан медалийн төлөө мөн дэвжээний эзэн орны С.Надеждатай хүч үзэхээр шалгарчээ. 59 кг-д хоёр монгол бүсгүй барилдсанаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Шоовдор беларусь,орос нядханыг ялаад,хагас шигшээд Казахстаны Б.Мадина 10:0-ээр оноогоор цэвэр хожиж,алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.Түүний өрсөлдөгч нь тэмцээнийг зохион байгуулагч орны Х.Муртазалиева.

Сэтгэгдэл бичих