Боловсролын яамныхан айдас, түгшүүрийн байдалтай байна

 БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг яамандаа бүтцийн өөрчлөлт хийлээ.

Нийгэмд хамгийн тогтвортой байх ёстой салбар  бол Боловсрол. Гэтэл салбарын яам нь 2016-2020 оны хооронд  дөрвөн сайд,  хоёр ТНБД-ын нүүр үзжээ.

Отгон сайд Ё.Баатарбилэг оны өмнө Засгийн газраар яамныхаа шинэ бүтцийг батлуулжээ. Ирсэн сайд болгон өөрийнхөөрөө бүтэц батлуулаад байна гэдэг байнгын хөдөлгөөнтэй, тогтворгүй  байдал үүсгэх асуудал юм.

Амтай хэлтэй, нийгэмд эвгүй нэр хоч зүүсэн Д.Баярсайхан гэж төрийн нарийнаасаа салж, яс амарсан сайд оноос хойш шинэ бүтэц дээрээ ажиллаж, өөрийнхөөрөө томилгоонуудаа хийжээ.

Шинэ зохион байгуулалтаар бол яаманд хоёр газар, хоёр хэлтэс нэмэгдсэн аж. Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж 2 газар.  Хоёр шинэ хэлтэс нь бол Хүнс, хоол хангамж, Тэгш хамран сургалтын хэлтэс юм байна.

Сайдын багийнхан иймэрхүү маягийн өөрчлөлт хийгээд газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдээ ажлын байран дээр нь байрлуулж байгаа гэнэ.

Шинэ сайд, удирдлагуудынхаа хараанд өртөж, цомхтголд өртчихгүй гэсэн яамны албан хаагчид түгшүүрийн байдалтай байгаа ажээ. Сайд Ё.Баатарбилэг газрын даргаа дагуулан Англи Улсад Дэлхийн боловсролын форумд оролцож байгаа.  Ирэх 7 хоногт ирээд бүтцийн асуудлыг эцэслэж, томилгоо хийнэ гэсэн учир тэр хүртэл яамны ажилчид цусны даралтаа хэмжис гээд сууцгааж байгаа гэнэ.

Image result for Ё.Баатарбилэг

Шинэ байгуулагдсан Стратегийн газрын даргад яамны харъяа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Ариунболд гэж 30 гаруй насны залуу болохоор яригджээ. Тэрбээр Н.Учрал гишүүний найз нилээдгүй сүйхээтэй, хөдөлгөөнтэй эр гэнэ.  Хувийн сургуульд багшилж байсан гэх Ариунболд төрийн албанд ороод удалгүй гэрлийн хурдаар тушаал дэвшиж байгаа ажээ.

Харин Бодлогын хэрэгжилтийн газрын даргад Ц.Цогзолмаа сайдын хамаатан, түүний авчирсан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст  ажиллаж байсан Ням-Очир гэж залуу сайдын итгэл хүлээж тодорчээ. Одоо тэрбээр сайдтай хамт Лондонд яваа.

Тус яаманд хүмүүсийн анхаарал татаж буй, хамгийн чухал суудал үлдсэн нь Төрийн нарийн бичгийн дарга юм.

Одоо Хуулийн хэлтсийн дарга Цэдэвсүрэн гэж 50 гаран насны эмэгтэй ТНБД-ийн түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төрийн нарийний суудалд Ё.Баатарбилэг сайдын дотны хүн, яаманд газрын даргаар ажилладаг Хуягцогтын нэр сонсогдож байна. Тэрбээр өмнө нь Сангийн яаманд бас даргаар ажиллаж байжээ.

Гэтэл одооны түр үүрэг гүйцэтгэгч Цэдэвсүрэнгийн нэр ч сонсогдож эхэлжээ. 

Зарим сурвалжууд Цэдэвсүрэнг ТНБД болох боломжгүй, УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Цогзолмаагийн үед ажлаас халагдаад саяхан буцаж орсон, 2014 онд Л.Гантөмөр сайдын үед тендерийн асуудалд ороогдож байсныг яамны нийт хүмүүс, олон нийт мэднэ гэх мэт олон татгалзах шалтаг, шалтгаануудтай гэж үзэж байгаа юм байна.

Тэгэхээр сайдын дотны хүн, хамаг гал тогооны ажил, хар борыг нь хийдэг Хуягцогтыг ТНБД болох магадлалтай гэж үзэж буй юм.

Юутай ч сонгуулийн өмнө Ё.Баатарбилэг сайд яамандаа иймэрхүү өөрчлөлт хийхээр зэхэж байна. Тэр Их британаас ирэх долоо хоногт ирээд асуудлыг цэгцлэх гэнэ. Тэр хүртэл яам их тулааны өмнө чимээгүй байдаг шиг нам гүм, бяцхан түгшүүр хургасан, айдсын байдалтай байна.

С.Хүлэг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

tsedevsuren gantumurig shantaajlaad - 202.179.24.1032020-02-07 15:22:29

Ene tsedevsuren gedeg avgai chin tetgeverte garah boltsiin shde shunalin tulam, bolovsroliin yaamig nasaara samarch heden saidiin tolgoi zalgij bga hun de. Aimshigt mangas ene zovj uhnee. Odo baatarbilgiin tolgoig zalgihaar garaad irj, baatarbileg hudla saimshirch bgad samruulna da. Tender idsen hergeer shorond gants hudagt suugaad lu.gantumuriig hamt suuna shuu gej shorongoos shantaajilsaar bgaad sulluulsan gsen shuu ee burhan min. Jantsannoroviin huuhdiig gargacgaad teryuugere turee barij alban tushaal avhuuldag yum da

tsedevsuren gantumurig shantaajlaad - 202.179.24.1032020-02-07 15:14:56

Ene tsedevsuren gedeg avgai chin tetgeverte garah boltsiin shde shunalin tulam, bolovsroliin yaamig nasaara samarch heden saidiin tolgoi zalgij bga hun de. Aimshigt mangas ene zovj uhnee. Odo baatarbilgiin tolgoig zalgihaar garaad irj, baatarbileg hudla saimshirch bgad samruulna da. Tender idsen hergeer shorond gants hudagt suugaad lu.gantumuriig hamt suuna shuu gej shorongoos shantaajilsaar bgaad sulluulsan gsen shuu ee burhan min. Jantsannoroviin huuhdiig gargacgaad teryuugere turee barij alban tushaal avhuuldag yum da

zochin - 182.160.0.112020-01-23 05:51:48

2019 0nd ajild orson 10-r angiin bolovsroltoi hunee shalgaachee bolovsroltoi hun ajildag yam bish yumuu

Tiime - 150.129.140.1182020-01-22 11:29:25

Time Sangin yamand bsn sh de ene huyagtsogt gedeg zaluu. Dajgui chadaltai shu. Bomovsrolin yaamig tsegtsleh heregtei

Tiime - 150.129.140.1182020-01-22 11:29:25

Time Sangin yamand bsn sh de ene huyagtsogt gedeg zaluu. Dajgui chadaltai shu. Bomovsrolin yaamig tsegtsleh heregtei

Huyagtsogtig demjij bn - 150.129.140.1182020-01-22 11:25:23

Huyagtsogt dundgoviinh mun bizde. Australiad surguuli tugssun run dajgui bolovsroltoi Zalu bn le. Hamtarch Allah bsn. Turiin nariin bolj chadnaa

dorjoo - 64.119.17.1382020-01-22 09:45:02

ene saidiin ued halaa selgee duusahgui yumaa

Zochin - 66.181.161.1232020-01-22 08:56:40

Ene toriin albanii zovlo gej yu ch hiideggui gazar bnaa