Ц.Магалжав:Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана

Допингийн шинжилгээнд бүдэрсэн шинэхэн аварга Э.Оюунболд цагаан сарын бөхийн барилдаанд зодоглох талаар мэдээлэл гарч эхэлсэн. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн тогтоогдох хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны Дэд тэргүүн, МУ-ын заан Ц.Магалжав “Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл бичих