Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг ирэх баасан гарагт /2020.01.24/ МУИС-ийн шинэ номын санд болох ажээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг тус эвлэлээс уриалж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах бөгөөд эх сурвалжийг хамгаалах, сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах асуудалд төвлөрч ярилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.
 

Сэтгэгдэл бичих