Хятадад шинэ вирус хүнээс хүнд халдсан тохиолдол нотлогджээ

Шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд дамжсаныг хятадын мэргэжилтнүүд нотоллоо гэж Хятадын эрүүл мэндийн улсын хорооны шинжээчдийн комиссын тэргүүн Жун Наньшань мэдэгдсэн байна.

“Гуандун мужид хоёр тохиолдол бүртгэгдэж, гэхдээ тэд Ухань хотод очиж  байгаагүй, харин тэдний гэр бүлийн хүмүүс тэнд очоод ирэхдээ шинэ төрлийн коронвирусийн  халдвар авсан байна. Тиймээс вирус хүнээс хүнд дамждаг байх нь хэмээн одоо бүрнээ тодорхой хэлж болно” гэж шинжээч Хятадын төв телевизээр мэдэгджээ. 

Эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдол  бас байгаа бөгөөд одоо 14 хүн өвчилсөн нь тодорхой байна. 

Арванхоёрдугаар сарын сүүлчээр Хубэй мужийн Ухань хотод гарал үүсэл нь тодорхойгүй  уушигны хатгалгаа өвчин гарсан тухай хятадын эрх баригчид мэдээлсэн юм.  Өвчин үүсгэгч нь  шинэ төрлийн 2019-nCoV гэдэг титэм вирус болсныг шинжээчид урьдчилан тогтоожээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  халдвар авсан 139 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нэгдүгээр сарын 20-ны байдлаар,  Ухань хотод нийт халдвар авагсад 217 болж, дөрөв нь нас баржээ.  Есөн хүний бие яаж ч мэдэхээр байгаагаас гадна, бас  34 хүний биеийн байдал хүнд байгааг эмч нар  хэлж  байна.

Бээжинд титэм вирусийн халдвар авсан хоёр тохиолдол нотлогдож, бас дөрвөн хүн хорио цээрийн нөхцөлд хяналтад байгаа ажээ. 

Жэзян, Гуандун мужид 13 хүнийг мөн хорио цээрийн горимд оруулсан байна.

Вирус Хятадын хилийн гадна тарж, Гонконг,  Өмнөд Солонгос, Япон, Таиландад халдвар авсан тохиолодол бүртгэгджээ. 

Хятад улс  энэ асуудлаар бусад орон болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт харилцаатай ажиллаж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

Хятадад бүртгэгдсэн шинэ төрлийн титэм вирус олон улсын аюулгүй байдалд ноцтой  эсэхийг дүгнэх зорилгоор ДЭМБ нэгдүгээр сарын 22-нд яаралтай хуарлдаан хийх гэж байна. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэлхийн олон нийтэд ингэж мэдээлжээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих