Хилийн чанадад суугаа Алдарт эхийн одон авах болзол хангасан, хангах эхчүүдийн анхааралд

Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсан байна. Үүний үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж байсан.

Харин энэ удаад Монгол Улсын иргэн алдарт эхийн нэг, хоёр дугаар одонгийн болзлыг хангасан бол 2020 оны 04 сарын 01-ний дотор суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т холбогдох материалаа бүрдүүлж өгнө. Хүүхдийн баяраар буюу зурагдугаар сарын 1 нд одонгийн мөнгийг олгуулах зорилготойгоор холбогдох материал, хүсэлтийн хамт эхчүүдийн  мэдээллийг нэгтгэх юм байна.

Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг хүргүүлэх болно.

Эхчүүдээс E паспорт эсвэл иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс өмнө бага хүүхэд нь нэг нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т хийнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
Хүүхэд нь 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэхээ захиалаагүй бол сургуулийн тодорхойлолт /Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагаа/,
4. Хэрэв бусдаас гурав хүртэл настайд нь үрчлэн авсан бол иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа
5. Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх

Материалыг 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл хүлээн авна. Материалаа бүрдүүлж ЭСЯ, ДТГ-ын консулын ажилтанд өгнө үү. 

Сэтгэгдэл бичих