102, 103 дугаарт дуудлага өгөх гэсэн юм. Утсаа өгч байгаач" гэж хэлж аваад утсаар ярьж байхдаа утсыг нь аваад зугтаадаг

Улсын хэмжээнд 2019 онд 7,821 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 1,000 гаруй нь "Утсаар чинь яриад өгье" гэж хэлээд гар утсыг нь авч зугтаасан хэрэг байгаа ажээ.


Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Наранбаатараас тодруулахад "Бусдын гар утсыг залилах гэмт хэрэг худалдаа үйлчилгээний газар, автобусны буудал, кино театр гэх мэт үзвэр үйлчилгээний газарт гарч байна. Ингэхдээ "102, 103 дугаарт дуудлага өгөх гэсэн юм. Утсаа өгч байгаач" гэж хэлж аваад утсаар ярьж байхдаа утсыг нь аваад зугтаадаг.   

Тиймээс танихгүй хүмүүст гар утсаа ашиглуулахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Мөн сургуулийн хүүхдүүд хохирогч болж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдэдээ анхааруулж, хэлэх шаардлагатай.

Залилангийн болон хулгайн замаар олсон гар утсыг барьцаалан зээлдүүлэх газар, худалдаачдаар дамжуулж мөнгө болгох нь түгээмэл байдаг. Тиймээс хулгайн эд зүйлийг худалдан авсан, мөнгө болгосон байгууллага, хувь хүнийг бас шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл бичих