Д.Тогтохсүрэн: Хүнгүй ширээний хажууд зогсож байсан, бас хараад сууж байсан зураг тавьсан байна лээ. Түүнээс бус чотон тавиад тоглосон зүйл байхгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд казино тоглосон тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар үүнд нэр холбогдоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.

Тэрээр “УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австрали улсад болсон Олон улсын парламентын холбооны 28-р чуулганд оролцоод ирлээ. Энэ сарын 13-16-нд олон улсын хуралдаа оролцсон. 17-нд Сидней хотод аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонконг нисээд өчигдөр орой ирсэн. 17-нд хөтөлбөрийн дагуу УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулсан. Энэ хүрээндээ олон газраар орж танилцсан. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид гурав Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамт казино орж үйл ажиллагаатай нь танилцсан. Олон хүн бужигнасан том танхим байна лээ. Ороод, гарах хооронд бидний зургийг авсан юм байна гэж ойлгосон. Тэнд ороод удаагүй. УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ УИХ амжвал Казиногийн хуулийг баталъя гэж ярилцаж байгаа юм. Бид хэд “Орж танилцаад Казиногийн тухай хууль хэлэлцэхээс өмнө ойлголттой болбол яасан юм бэ” гэж ярилцаад орсон. Бидний хувьд нууц хаагаад байх зүйл байхгүй. Элчин сайдтайгаа, сөрөг хүчнийхээ даргатай, ахмад парламентчтайгаа тоглоод сууна гэдэг хүмүүсийн санаанд буухгүй болов уу гэж бодож байна. Олонх, цөөнхөөрөө бие биедээ хяналттай явж байна шүү дээ” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх тайлбарыг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тоглож байгаа бичлэг чинь гараад ирэх юм биш биз?

-Тоглоогүй ээ. Бичлэг энэ тэр байвал гаргана биз.

-17-18-нд шилжих шөнө гэж эх сурвалж мэдээлсэн. Та бүхэн хэдэн цагийн үед орсон юм бэ?

-Цагийн хувьд нэлээн орой болчихсон байсан. 22.00 цаг өнгөрчихсөн байсан санагдаж байна. Хүнгүй ширээний хажууд зогсож байсан, бас хараад сууж байсан зураг тавьсан байна лээ. Түүнээс бус чотон тавиад тоглосон зүйл байхгүй.

-Та чотон энэ тэр гээд сайн мэддэг юм байна ш дээ?

-Монголчууд бүгдээрээ л мэднэ шүү дээ.

-УИХ-ын дарга казиногоор ороогүй юм уу?

-Ороогүй. Аяллын хөтөлбөр байсан учраас УИХ-ын гурван гишүүн орсон.

-Тоглох сонирхолгүй, зүгээр л танилцах гэж орсон гэдэг чинь хэр зэрэг үндэслэлтэй тайлбар юм бэ?

-Ямар ч үйлчилгээний байгууллагаар сонирхоод орж болно ш дээ.

-Зураг гараагүй бол нуугаад өнгөрөх байсан уу?

-Ирсний дараа ийм мэдээлэл байна гээд асуувал, орж танилцсан гэдгээ хэлнэ ш дээ. Огт тоглоогүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Казино үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэх ёстой бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Та бүхэнтэй хамт явсан Элчин сайд цэнхэр паспортоороо казинод нэвтэрнэ гэдэг ёс зүйн хувьд байж болохгүй үйлдэл юм биш үү?

-Бид нарын орсон казино паспорт шаарддаггүй юм билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 182.160.36.932020-01-21 04:37:37

Ta nar er ni ichdeggui um uu. Unenee helj ysgaad boldoggui yum. Iim baliar umnuudiig songoj bdag bid nar ch hej duurchihsen malnuud um daa

dask - 68.226.67.572020-01-20 23:10:48

Togloj baigaa bichleg baigaa

aida - 202.9.46.712020-01-20 18:49:41

Olov doluv hiisen garuud zamiig ni zaaj belcheert ni yvuul

хал - 63.141.48.342020-01-20 15:17:09

халах нь зөв