Шинэ төрлийн титэм вирусээр гурван хятад хорвоог орхиод байна

                 Урд хөршийн Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн титэм вирусын улмаас гурав дахь хүн нас баржээ.Тус хотын Эрүүл мэндийн газрын мэдэгдэлд "Нийт халдвар авагсдын тоо 198-д хүрсэн" гэж дурдсан байна.Мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 18-нд 59,маргааш нь 77 шинэ тохиолдол бүртгэсний 66 нь эрэгтэй,70 нь эмэгтэй,хамгийн залуу нь 25,ахмад нь 89 настай аж.Тэднээс эхэндээ халуурах,ханиалгах,амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэнэ.Түүнчлэн өвчтөнүүдтэй ойр дотно харилцаж байсан 817 хүний 727 нь эмчийн хяналтаас гарсан,90 нь хяналтад байгаа ч өвчний шинж тэмдгийг нь хараахан тогтоогдоогүй байгаа юм.

Сэтгэгдэл бичих