З.Баянсэлэнгэ нарыг Лхагва гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 09.00 цагт товлогдсон байна.

Түүнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж буй юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 202.9.40.1362020-01-20 15:44:55

Баянсэлэнгээ их хуралд заавал гараарай.чи шударга.хэлэх үгээ шууд хэлдэг мундаг улс төрч

Иргэн - 202.9.40.1362020-01-20 15:44:55

Баянсэлэнгээ их хуралд заавал гараарай.чи шударга.хэлэх үгээ шууд хэлдэг мундаг улс төрч