Угаарын хийд хордсон гэх шалтгаанаар 24 хүүхэд эмнэлэгт ханджээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 200 мянган угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах ажил үргэлжилж байна. 


Эхний ээлжинд 20 мянган угаарын хийн мэдрэгчийг айл өрхүүдэд тараасан бол өнгөрөгч долоо хоногт нэмж захиалсан 50 мянган ширхгийг хүлээн авч дүүргүүдэд хувиарласан байна. Ингэснээр  70 мянган угаарын хийн мэдрэгчийг айлуудад суурилуулах ажил үргэлжилж байгаа аж.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх шалтгаанаар 17 өрхийн 24 хүүхэд 22 том хүн Яаралтай тусламжийн төвд хандаж эмнэлгийн тусламж зөвлөгөө авчээ. 

 

Сэтгэгдэл бичих