2024 оноос хойш Путиний эрх мэдлээ хадгалж үлдэх төлөвлөгөөг таамаглаж байна

2024 онд өнөөгийн албан тушаалд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа эрх мэдлээ хэвээр хадгалж үлдэхийн тулд Оросын ерөнхийлөгч Владимир Путиний  хэрэглэж болох аргуудын тухай “Financial Times” сонинд бичжээ. 

Сонинд тайлбарлан бичсэн нэг төлөвлөгөөгөөр бол,  оросын удирдагч  ерөнхий  сайдын албан тушаалд  дахин сууж магадгүй ажээ. Түүнчилэн түүнд  Төрийн зөвлөлийг тэргүүлэх магадлал бий, ингэсэн тохиолдолд энэ нь засгийн газрын үйл ажиллагааг тулгадаг байгууллага болно. Эцэст нь, парламентыг хянадаг эрх баригч намын удирдагч болж,   ингэснээр тус орны бодлогод нөлөөлөх боломж Путинд бий юм. 

“Путиний хэрэглэж болох хөшүүрэг, эрх мэдлийн тодорхой механизм түүнд хэрэгтэй. Тэр оюун санааны нэр хүндээрээ бүгдийг захирдаг өвгөн болохыг хүсэхгүй.  Шилжилтийн үеийг зохион байгуулах  боломж одоо түүнд нэлээд хэдэн жилийн турш байх болно” гэж Кремльд ойрхон учрыг мэдэх  тэр хүн нотлож байна.

“Financial Times” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, нэрээ хэлэхийг хүсээгүй оросын нэг томхон компанийн тэргүүн мэдэгдэхдээ,  Путин эрх мэдлийн ирээдүйн загварыг тодорхойлох тоглолтынхоо талбайг цэвэрлэлээ гэжээ. “Тэр өөрийн хөзрийг нууцлаж байгаа бөгөөд  одоо түүнд сонголт хийх хэд хэдэн хувилбар,  бэлтгэх зөндөөн цаг хугацаа бий, харин  нэг ч  илэрхий боломжийн залгамжлагч байхгүй юм. Залгамжлагч болж болох юм хэмээн өөрийгөө үзэж байсан хүчтэй тоглогчдоос  одоо хэнд нь ч ямар ч давуу байдал алга” гэж  тэр тодруулан тайлбарлажээ.

“Засгийн газарт хийж байгаа  халаа сэлгээ нь засгийн газар болон улс орны нийт нийгэм-эдийн засгийн байдлын аль алиний талаархи нийгмийн дургүйцлийг зөөлрүүлэх гэсэн оролдлого байж магадгүй” гэж консалтингийн “Teneo”  пүүсийн шинжээч Андриус Турсу үзэж байна.

Ерөнхий сайдыг сольсон нь  юунд ч нөлөөлөхгүй гэж улс төр судлаач Глеб Павловский үзжээ. “Хэрвээ шинэ ерөнхий сайдыг Путиний залгамжлагч хэмээн хэн нэг нь үзлээ ч,  тэр ердөө л хоёрдугаар зэргийн хүн байх болно, яагаад гэвэл гүйцэтгэх засаглал нь Кремль, хүчний бүтэцүүд болон Путиний ойрын шадар хүмүүсийнх юм. Энэ нь  өөрчлөлт хийх шаардлагыг биелүүлж байгаа мэт  хачирхалтай арга, учир нь үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Тогтолцоо нь угтаа өнөөх л  хуучин хэвээрээ байх болно” гэж тэр тэмдэглэжээ. 

Улс төр судлаач Екатерина Шульман мөн ийм бодолтой байгаа бөгөөд  санал болгосон шинэтгэлийг ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэх дүр эсгэсэн явдал хэмээн тодорхойлоод,  гэхдээ бүх зүйл хуучин хэвээрээ үлдэнэ гэжээ.

Хуучин ерөнхий сайдыг Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар томилсон нь түүнийг тушаал дэвшүүлсэн хэрэг биш, энэ нь Медведевийн улс төрийн ирээдүйг хэвээр хадгалах боломж олгож байгаа юм гэж Кремльд ойр байдаг учрыг мэдэх хүн “Financial Times” сонины сурвалжлагчид хэлсэн байна.

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 58.109.161.1672020-01-20 15:32:07

Putinii daitai hun gartal hugatsaa bii

зочин - 122.201.22.832020-01-20 11:12:24

Чонон нүдтэй айхтар орос юм аа. Эрх мэдлийн төлөөх тэмцэл хийх хүнгүй болтол шатарын нүүдэл хийж байна. Арми их өргөжиж сайжирсан. Одоо эдийн засгаа өөд татаж чадвал яах бэ гэж хэн хүнгүй бодно доо. Манайд ядаж нэг ийм хүн гарсан бол гэж бодогдоно. Аль алийг чадаж байна .