Дэлхийн хамгийн намхан хүн нас баржээ

Дэлхийн хамгийн намхан хүн – Хагендра Тапа Магар 28 насандаа нас барсныг Гиннессийн номын сайтад мэдээлсэн байна.

   Хагендра Тапа Магар 1992 онд Балбад төрсөн бөгөөд 67,08 сантиметр өндөр,  өөрөө бие даан явж чаддаг  дэлхийн хамгийн намхан хүнд тооцогдож байжээ. Тэр 2011 онд Гиннессийн номонд анх удаа орсон юм. Хагендра филиппиний Жунрей Балауингаас 7 сантиметрээр өндөр байсан ч даанч тэр хүн нь өвчнөөсөө болоод явч чаддаггүй, бусдын дэмжлэггүйгээр зогсож чаддаггүй байсан байна. “Хагендра олон нийтийн анхаарлыг түргэн зуур татаж, 2011 онд  аялал жуулчлалын салбарт Балбын сайн дурын элчээр томилогдсон юм” гэж сайтад бичжээ.

“Найз нөхдийнх нь хэлснээр, Хагендра сүүлийн үед зүрх, багтараа, уушигны хатгалгаа өвчинд шаналж байсан байна. Түүнийг нэгдүгээр сарын 16-нд эмнэлэгт хэвтүүлж, харин баасан гарагт нас баржээ” гэж мэдээнд дурдсан байна.

Өөрөө бие даан явж чаддаг Колумби улсын Эдуард  Эрнэндес  одоо дэлхийн хамгийн намхан хүн болж байгаа бөгөөд түүний өндөр нь 70,21 сантиметр гэнэ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.179.31.712020-01-28 11:28:37

Ум амгалан болтугай ус маани бадми хум