Путин Ельциний охинд төрсөн өдрийн мэнд хүргэжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Борис Ельциний охин Татьяна Юмашевад төрсөн өдрийн мэнд хүргэж, тэднийд зочилжээ. Кремлийн хэвлэлийн албанаас ингэж мэдээлсэн байна.

Оросын ерөнхийлөгч Юмашевад төрсөн өдрийнг мэнд дэвшүүлээд, цайны иж бүрэн хэрэгсэл бэлэглэжээ.

Юмашева бэлгийг задлаад, “энэ чинь эзэн хааны шаазан байна ш дээ! Би ийм шаазанд дуртай, манайхан үүгээр цай уух болно” гэж хэлсэн байна.  Путиний ийнхүү мэнд дэвшүүлж байгааг телевизийн “Россия 24” сувгаар үзүүлжээ.

Татьяна Юмашева нэгдүгээр сарын 17-нд  59  нас хүрсэн юм.  Түүний нөхөр Валентин Юмашев ерөнхийлөгчийн тамгын газрыг тэргүүлж байсан бөгөөд одоо олон нийтийн үндсэн дээр тус орны төрийн тэргүүний зөвлөхөөр ажилладаг, мөн Борис Ельциний сангийн ерөнхийлөгч юм.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.249.82.1722020-01-19 16:00:59

Putin. Uhaantai. zorigtoi. Gehdée. Medvedeviig. solidog ni. Mash. buruu. bodlogo. Medved. baij. Oros. Oron baina. shuu.Putin. guai. sain. bodooroi. if

АМАА - 202.131.247.1222020-01-19 11:41:43

ОК

АМАА - 202.131.247.1222020-01-19 11:41:43

ОК