Б.Жаргалсайхан: "Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  дөнгөж сая  /2020.01.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг  одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг.

Хэрэв саналыг хүлээж авахгүй бол ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа,  өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ.Тэрээр хэд хоног ажилдаа ирээгүй шалтгаанаа ингэж тайлбар хийлээ.

-Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий. Түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт байгаа. Бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Өнөөдөр ажилдаа орлоо.

Мөн Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой зодооны бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэг задарсан байж болзошгүй гэж үзэж байна? гэсэн сэтгүүлчийн асуултад -Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

unshigch - 66.249.82.1722020-01-17 17:08:56

tanaih dandaa copy past hiisen medeeger gol materialaa bolgoh ymaa ooriin gesen sedew hondoj niitlel bichij boldoggui ymuu namar ug n ih dajgui niitleluud oruulaad baisan daa dandaa unshdag bolhoor anhaaraarai