Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

 "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбатын эмчилгээнд зориулан урлагийнхан хандивын аян эхлүүлээд буй.

Аяны хүрээнд Монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт” тоглолтод оролцох уран бүтээлчид тодорчээ.

Хоёрдугаар сарын 1-нд болох “Niciton & Friends” эхний тоглолтод "Баян монгол", "Харанга", "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино" , "S4" хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Г.Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм.

Харин хандивын тоглолтын үргэлжлэл мэргэжлийн уран бүтээлчдийн “Аравт” тоглолт хоёрдугаар сарын 2-нд болно. Тоглолтод УДБЭТ, УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, "Морин хуурын чуулга", "Түмэн эх" чуулга, "Улаанбаатар" чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, "UB DRUMS" хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, МУГЖ Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцох юм.

Улаанбаатар паласын концертын их танхимд болох “Niciton & Friends” тоглолтын тасалбар 30,40, 60 мянган, “Аравт” тоглолт 25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Сэтгэгдэл бичих