Дөрвөн жил эхнэрээ зодсон Б.Төгсбилгүүнд зургаан сарын хорих ял оноов

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Төгсбилгүүнд холбогдуулан жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэв.

Тус шүүх шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Сүхээ - 66.181.188.1642020-01-18 16:02:32

Ял дэндүү бага байна. Яргачин хэвээрээ үлддэг. Шоронгийн овгорууд минь наадахаа амьтан болгоорой