Мишустин ерөнхий сайдаар томилогдов

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Михаил Мишустинийг ерөнхий сайдын албан тушаалд томилов гэж Кремлийн сайтад бичжээ.
Ерөнхийлөгч зохих зарлигт гарын үсэг зурсан бөгөөд  зарлиг гарын үсэг зурснаар хүчин төгөлдлөр болсон  байна.
Улсын думийн хуралдааны өмнө нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа “Нэгдмэл Орос”, Оросын Либерал-ардчилсан нам болон “Шударга Орхос” намын бүолгүүд дэмжиж байгаагаа мэдэгдэж, ОХУ-ын коммунист нам санал өгөхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг 383 депутат дэмжиж, 41 түдгэлзэж, нэг ч депутат эсрэг санал өгөөгүй байна.
Б.Атар


Михаил Мишустин гэж хэн бэ?

Нэгдүгээр сарын 15-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын татварын албаны тэргүүн Михаил Мишустиний нэрийг  ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн юм.
Михаил Мишустин Холбооны улсын татварын албаны мэдээллийн систем бий болгох ажлыг санаачилсан байна. 1990-ээд оны эхнээс тэр тус оронд  мэдээллийн шинэ тэргүүний технологи хэрэглэж, дэлгэрүүлэх ажилд идэвхитэй оролцож байжээ. Татвар, татвар хураалтын яаманд  ажиллаж байхдаа  Мишустин цахим  тоон гарын үсгийн тухай хууль боловсруулж, түүнчилэн “нэг цонхны” систем болон тоон хэлбэрээр татварын баримт бичиг өгөх технологи нэвтрүүлсэн хүмүүсийн нэг юм.
Михаил Владимирович Мишустин 1966 оны гуравдугаар сарын 3-нд Москвад төржээ.
1989 онд Москвагийн  Суурь машин, багаж хэрэгрслийн дээд сургууль (одоогийн Москвагийн улсын технологийн их сургууль “СТАНКИН”), 1992 онд мөн сургуулийн аспирантур төгсгөжээ.
Мишустин эрдэм шинжилгээний ажлын зэрэг цолтой бөгөөд эдийн засгийн шинжлэх ухааны доктор юм.
1992-1995 онд Олон улсын компьютерын тестийн клубийн захирлаар ажиллаж байжээ.
1995-96 онд Олон улсын компьютерын клубийн ерөнхий захирлын орлогч, Олон улсын компьютерын клубийн ерөнхий хорооны даргын албан тушаал хашиж байсан байна.
1998 оны наймдугаар сард Мишустин Оросын улсын татварын албаны тэргүүний орлогчийн албан тушаалд томилогджээ.
1999-2004 онд ОХУ-ын татвар, татвар хураалтын яамны орлогч сайдаар ажиллаж, дараа нь 2006 оныг хүртэл Оросын үл хөдлөх объектын кадастрын  агентлагийг тэргүүлж байжээ.
2007-2008 онд Мишустин Оросын эдийн засгийн бүсийг удирдах агентлагийн тэргүүнээр ажиллаж байсан байна.
2008 онд “Deutsche Bank”-тай  хамтран  актив, шууд хөрөнгө оруулалтыг удирдах салбарт Орост ажилладаг UFG (“ОФГ Инвест”) компаниудын группийн ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ.
2010 оны дөрөвдүгээр сарын 6-нд Оросын татварын албаны тэргүүнээр томилогдсон байна.
Мишустин улсын татварын албаны тухай хэд хэдэн ганц сэдэвт бүтээл бичжээ. Тэр бас  эд хөрөнгийн татварыг удирдах мэдээлэл-технологийн үндсийн тухай бүтээл бичсэн байна.
Мишустин төрийн хэд хэдэн шагнал – тухайлбал “Эх орны өмнө гавъяа байгуулсны төлөө” IV зэргийн одон, түүнчилэн Хүндэтгэлийн одонгоор шагнагджээ.
Гэр бүлтэй, гурван хүүтэй.
Хөгжим, хоккей сонирхож, төгөлдөр хуур тоглодог, утгазохиолын дуртай баатар нь Чебурашка гэнэ.
Б.Атар

Сэтгэгдэл бичих