Хакухогийн араас Какурюү

    Хацу башёгийн тав дахь өдөр ёкозүна Какурюү маэгашира Митакэумитэй барилдах байсан ч дэвжээн дээр гарсангүй.Тэрээр бэртлийн тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул өрсөлдөгч нь барилдалгүйгээр даваа авав.Харин Азумарюү С.Тодбилэг маэгашира Токушёорюүд ошидашигаар,Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Такакэйшёод цукиотошигоор ялагдсан бол Кирибаяма С.Лхагвасүрэн маэгашира Шиманоумиг окуридашигаар яллаа.

Азумарюү,Кирибаяма нар гурван даваа,хоёр унаатай,Тамаваши хоёр даваа,гурван унаатай болжээ.                                           Хацу башёг нэг ч унаагүй гурван бөх тэргүүлж буй нь маэгашира Тэрүцуёоши,Кагаяки,Шёодай нар юм.                                     Өнөөдөр Кирибаяма маэгашира Точёозантай,Азумарюү маэгашира Котошёогикүтэй,Тамаваши озэки Гоэйдотой хүч үзнэ.

Сэтгэгдэл бичих