АНУ, Хятад хоёр худалдааны хэлцлийн эхний хэсэгт гарын үсэг зурав

АНУ-ын ерхөнхийлөгч Дональд Трамп, Хятадын ерөнхий сайдын орлогч Лю Хэ нар худалдааны хэлэлцээрийн хүрээнд эхний багц баримт бичигт гарын үсэг зурсныг хэвлэлд мэдээлжээ.
 
Тухайлбал, Хятадын тал  Америкаас 75 тэрбум долларын аж үйлдвэрийн бараа, 50 тэрбумын эрчим хүч агуулагч, 40 тэрбумын хөдөө аж ахуйн бараа худалдан авч,  ойрын хоёр жилд  үйлчилгээний зориулалтаар бас 35-40 тэрбум доллар зарцуулах юм гэж РИА Новосмти агентлаг бичжээ.
Ингэснээр, олон зуун тэрбум доллараар яригдаж байсан америкийн худалдааны алддагдлыг багасгана  гэж Вашингтоны засаг захиргаа үзэж байна.
Үүнээс гадна, Хятад улс  зохиогчийн эрхийн салбарт хамгаалалтыг сайжируулж, өөрийн зах зээлд нэвтрэх боломжийг  тэлэхээр амлажээ.  Тийнхүү, хоёр тал хоёр жил хэлэлцээ хийсний эцэст завсрын ч гэлээ  тодорхой үр дүнд хүрсэн байна.
Одоо хоёр тал үлдсэн гаалийн татварыг цуцлах асуудал хэлэлцэх бодолтой байна.
Трампын хэлснээр, “хоёр дахь” шатны хэлэлцээ “ойрын үед” эхлэх ажээ. Үүнээс гадна, тэр ойрын ирээдүйд Хятадад айлчлахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Хэрэг дээрээ 2017 онд Трампыг засгийн эрхэнд гарсан үеэс АНУ, Хятадын хийж байгаа худалдааны хэлэлцээрийн тухай хэлэлцээ дэлхийн эдийн засгийг түгшүүртэй байдалд оруулж, дэлхийн дотоодын нийт  бүтээгдэхнүүний өсөлтийн хурдацыг удаашруулсан юм.
Б.Атар

Сэтгэгдэл бичих