Өлөнгийн үйлдвэрийн тогоонд 3 хүн унаж, биеийн байдал нь хүндэрчээ


Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн Өлөн боловсруулах үйлдвэрийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан осол өчигдөр /2020.01.13/ гарчээ.

Тэдний биеийн байдал хүнд байгаа гэв. 

Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн, 44 настай, эрэгтэй Б болон 34 настай, эрэгтэй Л, мөн БНХАУ-ын иргэн, 36 настай, эрэгтэй Ш нар өлөнгийн өнгөр чанах тогоонд унасан ба онцгой байдлын алба хаагчид ослын газар очиход тэднийг үйлдвэрийн ажилчид гаргасан байжээ. Дээрх иргэд биеийн байдал нь хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв /ХЯТҮТ/-д хүргэсэн байна.

ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нар ухаангүй байгаа бол иргэн Ш ухаан орсон ч биеийн байдал нь хүндэвтэр байна.

Мөн тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн XX хорооны иргэн, 27 настай, эрэгтэй З, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, 36 настай, эрэгтэй М нарын биеийн байдал дунд зэрэг байгаа аж.

Сэтгэгдэл бичих