Саудын Арабид цас оржээ

Саудын Аравийн баруун хойд зүгийн уулархаг нутагт шинэ оны эхний бөгөөд сүүлчийн цас орсон байна.  Чухамхүү энд далайн түвшинээс дээш 26000 метрийн өндөрт Жабаль-эль-Лауз нурууны бэлд тус орны болон гадаадын жуулчид  цас хайлаагүй байхад амжин  чаргаар гулгаж, амрахаас ирж байгааг хэвлэлд бичжээ.


Энэ нь тус орны өмнөд нутгийн оршин суугчдын хувьд бүр их баярт үйл явдал болж байгаа бөгөөд учир нь сургуулийн амралтын үеэр цас оржээ.

Энэ нутгийн нэрийг арабаас орчуулвал “Бүйлст уул” гэсэн үг гэнэ. Уулын бэлээр бүйлсийн мод ургадаг учир ийм нэр авсан аж. 

Гэвч хасах температурын оргил үе дуусч, цаашид цаг агаар  дулаарах болно гэдгийг саудын цаг уурчид амрагчдад анхааруулжээ. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, цас ойролцоогоор дараа долоо хоногоос хайлж эхлэх гэнэ.  Дулаарахын хамт бүс нутагт бороо орж, тэр ч байтугай мөндөр бууж болдог байна. Ийм нөхцөлд ууланд өвлийн аялал хийх боломжгүй болох ажээ. 

Б.Атар





Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Шулуухан. - 202.9.40.1382020-01-14 18:50:54

26 000 метрийн өндөрт гэнэ үү. Ерөөсөө мэдлэггүй хүмүүс болж гүйцжээ.

Atar - 119.40.103.502020-01-14 15:26:53

Ene bichikh gej alah yumaa deerees ni buun aldaa

Atar - 119.40.103.502020-01-14 15:26:53

Ene bichikh gej alah yumaa deerees ni buun aldaa

s - 202.179.24.2122020-01-14 13:26:53

paa, dalain tuwshinees 26000 metr ondor gazar baidag baihnee.........

s - 202.179.24.2122020-01-14 13:26:53

paa, dalain tuwshinees 26000 metr ondor gazar baidag baihnee.........