Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо


.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.  Энэ үеэр түүний өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл өгөхдөө “Энэ хэргийг шийдвэрлэхдээ Э.Бат-Үүл даргаас цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар мэдүүлэг аваагүй. Харин Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх хэрэгт холбогдож, цагдаагийн мэдүүлгийг хуулбарлаж, хууль бусаар мэдүүлэг өгсөн мэтээр хавсаргаж хийсэн зөрчил гаргасан” гэдгийг хэлжээХотын дарга асан Э.Бат-Үүл нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хуралд оролцохгүй болсноо өмгөөлөгчөөр дамжуулж хэлүүлсэн зэрэг шалтгаанаар шүүх хурал дахин хойшилжээ.


Сэтгэгдэл бичих