Маэгашира Эндо зургаа дахь "Алтан од"-оо хүртэв

 Хацу башёгийн хоёр дахь өдрийн дуулианы эзэн зүүн жигүүрийн маэгаширагийн манлай Эндо боллоо.Тэрээр өмнө нь 11 унаж,ганцхан давсан ёкозүна Хакухотой тун ч зоригтой тулж,кирикаэши мэхээр давжээ.Ийнхүү тэр,хоёр өдөр дараалан ёкозүна цолтонг ялж,зургаа дахь "Алтан од"-оо хүртсэн юм.  Дээд зиндаанд хүч үзэж буй бусад монголчуудын тухайд гэвэл Кирибаяма жюүрёо Котоновакаг,Тамаваши сэкивакэ Асаноямаг дийлээгүй бол Азумарюү маэгашира Точёозанг,Какурюү комүсүби Аби яллаа.Азумарюү хоёр даваатай,бусдынх нь даваа,унаа тэнцээд байна.                                              Өнөөдөр Кирибаяма Икиойтой,Азумарюү Тэрүцуёошитой,Тамаваши Абитай,Какурюү Хокутофүжитэй,Хакухо Миёогирюүтэй барилдана

Сэтгэгдэл бичих