\ Элчин сайд А.Баттөрийг саатууллаа

Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас саатуулсан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан болон оффшор бүсэд мөнгө угаасан  гэх хэргээр АТГ-аас шалгаж байсан юм. А.Баттөрийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж улмаар хилийн хориг тавиад байсан юм.

Түүний хувьд хоёр жил хагасын өмнө Франц улсад суух элчин сайдаар томилогдсон байдаг. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.  

Сэтгэгдэл бичих