Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болсон. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 128 бөх зодоглосон барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интэрнэйшнил” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.


Улсын начин, Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл өчигдрийн барилдаанд түрүүлэхдээ нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулав.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zavhan - 202.70.34.70Уржигдар

Bayar hurgie! Tsaashdyn amjilt hysen ereeye!