Залуучуудын өвлийн олимпын нээлтийн ёслол өнөө шөнө 03 цагт эхэлнэ

Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулна.

Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 70 гаруй улсын 1800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх. "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монгол улсаас биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.

"Лозанн-2020" Олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатар хотын цагаар нэгдүгээр сарын 10-ны шөнө 03:00 цагт эхлэх бөгөөд, MNB Sport HD суваг болон Olympic Channel цахим сувгаас шууд хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих