МИАТ-ийн нислэгийн тариф 44 хүртэл хувиар буурчээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн албан даалгаврын үр дүнд "МИАТ" ТӨХК-ийн нислэгийн тийзийн үндсэн үнийг долоон хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан байна.

 Хямдарсан чиглэлүүд

 Сөүл чиглэлд 1.252.500-864.900 төгрөг болж 32-37 хувиар,

Бусан чиглэлд 1.100.800-773.800 төгрөг болж 35 хувиар,

Хонгконг чиглэлд 1.481.700-1.035.800 төгрөг болж 44 хувиар,

Берлин чиглэлд 2.389.800-2.061.500 төгрөг болж 20 хувиар /2020.01.19-ний өдрөөс мөрдөж эхлэх/ тус тус буурчээ.

Сэтгэгдэл бичих