Манай уулчид дэлхийн мөсөнд авиралтын тэмцээнүүдэд оролцохоор хөдөллөө

Монголын уулчдын үндэсний холбооны баг тамирчид өнөөдөр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болох Мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо хөдөллөө.


МУҮХ-ны удирдлага дор Сутайн бор клубын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Н.Хэрлэн, мөн клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, Хайрхан аялагч клуын тамирчин спортын дэд мастер Д.Баасандорж нар Чанчуны Дэлхийн цомын тэмцээнд тус тус оролцохоор болжээ. 


Хятад улсад гурав дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд оролцохоор 16 орны 80 гаруй тамирчид мэдүүлгээ өгсөн бөгөөд Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч, МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал уг тэмцээнийг нээх юм.


Энэхүү тэмцээний дараагаар нийт бүрэлдэхүүнээрээ Өмнөд Солонгосын Чонсон хотноо болох удаах цуврал тэмцээнд Улаанбаатар хайкинг клубын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр, Монголиан экспедишн клубын тамирчин спортын мастер Д.Отгонхүү нар оролцох аж.

Сэтгэгдэл бичих