Софи Лорены түүний бүсгүй дүүгийн хувь тавилан

    Софи Лореныг хичнээн ч үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй хэмээн үзэж байсан ч, өнгөрсөн үеийн ачаа түүнд байнга шахуу дарамт болж иржээ. Уг нь София Шиколоне гэдэг байсан Софи Лорен болон түүний бүсгүй дүү Мария Шиколоне хоёрын хүүхэд нас амаргүй байж. Эгч, дүү хоёр хамтдаа  ямар амьдрал туулсан юм бол, домогт жүжигчний цорын ганц бүсгүй дүүгийн хувь тавилан ямар байсан юм бол? 

Шиколонегийн гэр бүлийнхний дунд эрэгтэй талын хүмүүсээс ганцхан өвөө нь л байж. София (1934 онд төрсөн) болон Мария (1938 оных) хоёр хүүхэд насаа  ээж Ромильда болон эмээ, өвөөгийн хамт өнгөрүүлсэн байна. Сүүлд нь Мария  Шиколоне үүнийгээ “эхийн эрхт ёст айл” хэмээн хэлж байсан бөгөөд харин тэгэхэд тэр бутач хүүхэд гэгддэг байжээ.

Охидын аав, ээж хоёр албан ёсоор  гэрлээгүй гэнэ.  Хоёр дахь охин удахгүй төрөх гэж байгааг мэдсэнээр эцэг нь Ромильдаг хаяжээ. Эмэгтэй эцгийнхээ  гэрт эргэн ирж, удалгүй Мария төрсөн байна. Эцэг нь Софияаг өөрийнх, харин Марияаг миний хүүхэд биш хэмээн үзэж, Мария ч  удаан хугацаагаар ээжийнхээ овог – Виллани гэсэн овогтой явжээ.  Энэ нь тэр үеийн Итали айлын бүх хүний хувьд хар толбо болж байжээ. 



бүр ч эвгүй байдалд орж байжээ. Софи жүжигчин болохоор сэтгэл шулуудаж тэд Ромруу хамтдаа явах боллоо. Өөр овогтой болохоор ойр хавийн хүмүүст эгчийгээ яаж танилцуулах билээ дээ? 

Бас нэг ийм явдал болж байж. Софиягийн  жүжигчний ажил урагштай болж ирэхэд, Мария сургуулиа ч төгсгөж чадаагүй байна. Их ирээдүйтэй жүжигчин бүсгүйн дүү өөр овогтойгоор дунд сургуульд явах эвгүй байсан гэдэг.  Эх нь түүнийг шалгалт өгөхийг эрс хоригложээ. Тийнхүү Мария эцгийнхээ охин биш гэдгийг эргэн тойрны хүмүүс мэдчихнэ гэснээс дахиад л ийм байдалд орсон байна.. 



 "Софи надад миний овгийг худалдаж авч өгсөн юм” 


Хэдэн жилийн дараа охидын эцэг Рикардо мөнгөний асуудалд орж л дээ. Тэгээд сайн сайхан яваа охин Софиягаас мөнгө гуйсан нь мэдээж.  Харин София хэрэгтэй мөнгийг нь өгөхдөө,  Марияг өөрийн охин гэдгийг зөвшөөрч, түүнд Шиколоне гэдэг овгоо өгөх ганцхан болзлыг эцэгтээ  тавьжээ.  Сүүлд нь Мария өгсөн ярилцлага бүрдээ: “Софи миний овгийг надад худалдаж авч өгсөн юм” гэдэг байжээ.