Дэлхийн хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй орнууд

Оросын цэргийн нисэх хүчин  АНУ-ын дараа, Хятадын өмнө  хоёрт орж байна. Британийн “Flight International” сэтгүүлд нийтлэгдсэн  “World Air Forces 2020” лавлахын жил тутмын судалгаанд хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчнийг ийнхүү  нэрлэжээ. 

Уг судалгааны материалаас үзвэл, энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар Орос улс 4163 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгтэй байсан нь дэлхийн ийм техникийн  8 хувь болж байна. Энэ үзүүлэлтээрээ Орос улс АНУ-аас (13266 нисэх онгоц, нисдэг тэрэг) 25 хувиар дутуу , харин Хятадаас (3210 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг) 6 хувиар илүү байгаа ажээ.

“World Air Forces 2020” лавлахад өгүүлснээр,  дэлхийд зөвлөлтийн (оросын) Су-27, Су-30 сөнөөгч нисэх онгоцууд нийт сөнөөгч нисэх онгоцны 7 хувь болж байна.  Тооны хувьд  энэ нисэх онгоцууд Америкийн “F-16 Fighting Falcon” нисэх онгоцноос цөөн (2280 нэгж буюу 16 хувиар), гэхдээ  Америкийн “F-15 Eagle” нисэх онгоцноос илүү (949 нисэх онгоц буюу 7 хувиар) байгаа ажээ.

 Энэ үзүүлэлтээр Орос улс АНУ-аас хоцорч, харин Хятадаас түрүүлж байна. Дэлхийн нийт паркад   Оросын үйлдвэрийн нисдэг тэрэгний эзлэх хувь 19 хувь  байгаа ажээ. 

Дөрөвдүгээр сарын Оросын статистикийн мэдээгээр, Орост байлдааны нисэх онгоц, түүний дотор арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэл  2018 оны мөн үеийнхтэй харьцуулвал 42,3 хувиар буурчээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

цбё - 150.129.143.882019-12-16 12:05:07

Орчуулмар болсыму... халагдаад дараагийн хүндээ ажлаа өг!

g - 103.14.38.862019-12-16 11:45:17

Монголын гадаадаар бичээд байна уу арай2

эргүү төлөг - 203.91.112.62019-12-16 11:41:00

дэлхийн хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчин гэсэн байтлаа Оросын тухай л бичмээр аядаж дээ

эргүү ухана - 202.21.120.1902019-12-16 11:18:10

Найруулга 00