Энэ сарын 19,20-ны өдрүүдэд нийслэлд автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд энэ сарын 19,20-ны өдрүүдэд ажиллахгүй.

Тодруулбал, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах учир тухайн өдрүүдэд ажиллахгүй гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд тухайн өдрүүдэд автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй аж.

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд:

 Салбар нэгжийн нэрБайршилБүртгэлийн төрөлЦагийн хуваарь
1Сүхбаатар дүүрэгАСА цирк Б корпус 2 давхартШилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30
2Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Хераэкупмент групп-ийн баруун хойно/СХД техникийн хяналтийн үзлэгийн төв/Шилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30
3Баянзүрх дүүргийн 8-р хорооТаван ган трейд ххк-ийн байрШилжилт хөдөлгөөн, импорт Даваа-Баасан 08:30-17:30
4Баянзүрх дүүргийн 17-р хорооДа хүрээ трейд ххк-ийн байрШилжилт хөдөлгөөн, импорт Лхагва-Ням 08:30-17:30
5Чингэлтэй дүүргийн 6-р хорооНисдэг машин автоүйлчилгээний төвШилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30
6Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Авто худалдааны цогцолбор НӨҮГ-ын байрШилжилт хөдөлгөөн, импорт Мягмар-Бямба 08:30-17:30
7Баянгол дүүргийн 3-р хорооДунд гол "Уран ган" компанийн байрШилжилт хөдөлгөөн, импорт Даваа-Баасан 08:30-17:30
8Баянгол дүүргийн   Хөсөг трейд хк-ийн байрШилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30
9Багануур дүүрэгБагануур дүүргийн тамгын газрын байрШилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30

 

Сэтгэгдэл бичих