Өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонготын даваанд хоёр машин осолдож, хоёр хүн нас баржээ

Завхан, Архангайн заагт Солонготын даваа Улаанбаатар хотоос 700 гаруй км зайтай. Уг даваагаар ихэвчлэн Увс, Завхан аймгийн иргэд зорчдог бөгөөд тэдний нийслэлд хүрэх ганц зам юм. Энд жил бүр осол гарч хэдэн арван хүн амиа алдаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонготын даваанд хоёр машин нэг газар осолджээ. Энэ сарын 13-нд ОХУ-аас Завхан чиглэлд зорчиж явсан саарал өнгийн автомашин осолдож, хоёр хүн хүнд бэртсэн байна. Маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр мөн хар өнгийн “Ниссан” маркийн машин онхолдож, хоёр хүн нас баржээ.

Эхний ослын улмаас бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хот руу хүргэсэн байна. Хэргийн газар ажилласан цагдаагийн хэлснээр, осол үүрээр болсон байх магадлалтай аж. Хүмүүсийг ослын газарт үд дунд очиход цогцсууд бүрэн хөлдөөгүй байжээ.

Ослын газар байсан нэгэн хэлэхдээ “Нэг эмэгтэй гар өргөлөө. Зогстол орос эмэгтэй тусламж хэрэгтэй байна гэлээ. Манай машинд эмч явсан учир ослын газар очиж үзэхэд бүх зүйл нэгэнт оройтсон байсан. Тэнд байсан хүмүүс тусламж эрж бүтэн хагас өдөр болоход ямар ч машин зогссонгүй гээд толгой сэгсэрч байв” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.178.682019-12-16 11:16:07

Үнэхээр шинэ Монголчууд ийм л ,болсон ,доо. Яаж ийгээд ,тавилангаар удирдлагаа олоод сонгочих юмсан. Гайгүй ,болох заяа ,байгаа даа.

Зочин - 202.70.37.22019-12-16 09:49:15

Зогсоод аваад явбал гэрч болчих нь жил жингээ шүүх цагдаагаас уяатай аваад явсан хүн нь замдаа машинд өнгөрвөл хүн амьны хэрэгт орчих нь ийм л бодолтой болчихсон ард түмэн шүү дээ.Манай цагдаагийнхан буруутан хайна аягүй бол харсан үзсэн дуудлага өгсөн хүн буруутан гэмтэн ч болж мэднэ