Алина Загитова их спортоо түр орхино


17 настай,ОХУ-ын нэрт уран гулгагч Алина Загитова спортын замналаа түр орхихоор шийджээ.Тэрээр энэ тухайгаа Оросын телевизийн нэгдүгээр сувгаар мэдэгдсэн ба өөр асуудал,төсөлд анхаарлаа хандуулах гэнэ.

"Би их спортоо бүрмөсөн орхихгүй гэдэгтээ итгэлтэй байна.Тиймээс ч спортоо орхиогүй байгаа.Гэхдээ улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй.Сонгон шалгаруулалтгүйгээр тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхгүйгээ хэлэхийг хүсч байна.Би үргэлж спортын зарчмын дагуу сонгогддог байсан.Олон шоунд оролцож,мөсөн дээр гарч,бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ"гэж тэрээр ярьжээ.Алина Загитова нь ганцаарчилсан төрлийн Европ,дэлхий,олимпын аварга уран гулгагч билээ.


Сэтгэгдэл бичих