Амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо хоёр дахин цөөрчээ


       2019 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо өмнөх жилийнхээс бараг хоёр дахин цөөрч,49 болов.

Ноднин 80 сэтгүүлч хорвоог орхисон аж. Энэ нь сүүлийн 16 жилд гарсан хамгийн бага тоон үзүүлэлт гэнэ.

Мөн 389 сэтгүүлч хоригдож,мэргэжил нэгт 57 хүн барьцаалагджээ.

Мексикийг хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн аюултай улс гэж хүлээн зөвшөөрдөг.

Өнгөрсөн нэгдүгээр сард Мексикийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга "2018 онд тус улсад 33 мянга гаруй хүн санаатай аллагын золиос болсон"гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих