"Дэлхийн мис 2019"- т ямайк бүсгүй түрүүлэв


Английн нийслэл Лондонд болсон "Дэлхийн мисс" буюу "World miss"тэмцээний ялагчаар 23 настай ямайк бүсгүй Тони-Энн Сингх тодорлоо.Флоридагийн их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутан түүний титмийг уламжлал ёсоор өмнөх жилийн уг тэмцээний ялагч,мексик бүсгүй Ванесса Понсе де Леон гардуулжээ.Тони-Энн Сингх нь эмч болохыг хүсдэг ба чөлөөт цагаараа дуулах,хоол болон сайн дурын ажил хийх,блог хөтлөх дуртай.Түүний амьдралын хамгийн үнэтэй чухал зүйл бол мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалж дэмждэг ээж нь.Тони-Энн Сингх нь Ямайкаас төрсөн дөрөв дэх "Дэлхийн мисс" бөгөөд Кэрол Кроуфорд 1963,Синди Брейкспир 1976,Лиза Ханна 1993 онд титэм хүртжээ.

Дэд миссээр Францын Офели Мезино шалгарсан бол Энэтхэгийн Суман Ратансингх Рао,Бразилийн Элис Мьеле Коэльо,Нигерийн Ниекачи Дуглас нар эхний тавд орсон байна.Энэ удаагийн тэмцээнд 111 орны бүсгүй өрсөлдсөн юм.

Дашрамд дурдахад "Дэлхийн мисс"тэмцээн 1951 онд Лондонд анх зохиогдоход 26 бүсгүй оролцсоноос Шведийн Кики Хоканссон манлайлж байв.Уг тэмцээнд венесуэл,энэтхэг бүсгүйчүүл хамгийн олон буюу тус бүр зургаантаа тэргүүлээд буй.

Image may contain: 1 person, standing, shoes and outdoor

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, hat

Image may contain: 1 person, smiling, text

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 2 people

Image may contain: 1 person, smiling, closeup

Image may contain: 1 person, closeup

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

oyunaJ - 79.176.94.2442019-12-15 17:14:35

MISS BOLOKH BISH MISS torokhdoo l Miss baij, Delkhiin Miss boldog yum baina..... Unekheer goe okhin baina