2019 онд дэлхийд хэвлэл, мэдээллийн 70 гаруй ажилтан амиа алдджээ

Энэ жилийн үзүүлэлт нь 113 хүн амь үрэгдсэн 2018 оныхтой харьцуулвал цөөн байгааг “Press Emblem Campaign” байгууллага мэдээлжээ.  Тус байгууллага  олон нийтийн мэдээллийн хэрэгслийн алагдсан ажилтнуудын тухай тайланг танилцуулсан байна. 2019 гарсаар дэлхийн 26 оронд хэвлэл, мэдээллийн 75 ажилтан алагджээ.  Арванхоёродугаар сарын 13-нд Женев хотод  нийтлэгдсэн энэ засгийн газрын бус байгууллагын жил тутмын илтгэлд ингэж дурдсан байна.

Хэвлэлийн ажилтнуудын дунд амь  насаа алдагсдын тоо цөөрсөн нь “горьдлого төрүүлж байгаа ч, бас хавьгүй их ажил хийх хэрэгтэй болж байна” гэж “Press Emblem Campaign” байгууллага тэмдлэглэжээ. 2019 онд олон сэтгүүлч шархдаж, хоригдож, сүрдүүлэг, халдлагад өртөж байсныг тус байгууллага дурдсан байна. 2019 онд амь үрэгдэгсэн сэтгүүлчдийн  тоогоор Мексик (13), Афганистан, Пакистан (тус бүр 8)  толгой цохижээ. Дараа нь Сири (6), Гондурас (5), Филиппин (4) орж байна. Сэтгүүлчид амь насаа алдсан орны дунд Украин, Их Британи, Энэтхэг,  Бразил, Гаити, Индонез болон бусад орон оржээ. “Press Emblem Campaign” байгууллагын мэдээлснээр, 2004 онд байгуулагдсан уг байгууллага НҮБ-ын дэргэд зөвлөх статустай  ажилладаг байна.   Хэвлэл, НҮБ болон засгийн газрын бус байгууллагуудын мэдээ энэ байгууллагын  илтгэлд орсон баримтын эх сурвалж болдог байна.  Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоогоор Хятад улс толгой цохиж  байна. Олон улсын сэтгүүлчдийн холбоо  Украиныг сэтгүүлчдийн ажиллахад хамгийн их аюултай таван орны тоонд оруулсан юм. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

я - 202.9.40.792019-12-16 06:40:26

манай сэтгүүлчид шиг 1 даргын бөгсийг долоогоод под хийгээд явбал яасан юм сэтгүүл зүйд чинь таарахгүй байна уу