Б.Махбалын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Б.Махбалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хурлын үеэр яллагдагч Б.Махбалын өмгөөлөгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Тэд Б.Махбалыг хохирогчоор тооцож хавтаст хэргийг хаах хүсэлт тавьсанд хохирогчдын эгдүүцлийг төрүүлээд байна.. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд шүүх хурал нийт найман удаа хойшлогдож байсан юм.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 182.160.32.582019-12-14 07:03:03

Үхсэний хохь амьдын зол гэж энэ дээ

- 66.181.189.812019-12-13 17:42:46

Ойлгосонгүй,хүн алсан хүн хохирогч болоод мөрөөрөө ажлаа хийж байгаад алуулсан хүн нь яасан гээд бгаа юм болоо...

bataa - 202.126.89.2202019-12-13 17:28:47

tsazaar awaachee tolgoig ni tasalj hayaad ar gert ni og

bataa - 202.126.89.2202019-12-13 17:28:47

tsazaar awaachee tolgoig ni tasalj hayaad ar gert ni og