Армянчуудыг хүйс тэмтэрч байсныг АНУ-ын сенат хүлээн зөвшөөрчээ

Армений  ерөнхий сайд Никол Пашинян Османийн эзэнт улсын зүгээс армянчуудыг хүйс тэмстэрч байсныг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг АНУ-ын сенат батласныг түүхэн үйл явдал хэмээн тодорхойлжээ.
“Үнэхээрийн, түүхэн үйл явдал юм” гэж тэр Facebook дэх өөрийн хуудсанд бичсэн байна.
“АНУ-ын сенатын тогтоол нь шударга ёс, үнэнийн ялалт мөн“ гэж Пашинян онцлон тэмдэглэжээ.
Ерөнхий сайд ийм алхам хийсэн сенатад нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлээд, үүнийг хүйс тэмтрэх үйлдлээс сэргийлэх чиглэлээр хийсэн “зоригтой” алхам гэж тэмдэглэсэн байна.
“Энэ нь ХХ зууны анхны хүйс тэмтрэх явдалд хохирсон 1,5 сая хүний дурсгалыг хүндэтгэж буй хэрэг юм” гэж тэр бичжээ.
Тогтоолыг  Америкийн Армяны үндэсний хороо бас дэмжсэн байна.
Османы эзэнт улсад армяны ард түмнийг хүйс тэмтэрч байсан баримтыг 23 улс,  Евролпын парламент болон Дэлхийн сүм хийдийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм.
Б.Атар

Сэтгэгдэл бичих