Вильнюс хотын нисэх буудалд хураагдсан эд зүйлсээр ёлканы мод чимжээ

Вильнюс хотын нисэх буудалд хэрвээ  ер бусын хэмээн хэлж болох бол, тийм ёлканы мод зассан байна. Эндхийн ажилтнууд нисэх онгоцонд зорчигчдын авч орох гэсэн хориотой эд зүйлсээр ийм мод засахаар шийджээ.  Энэ “ёлканы мод”-онд  хурц үзүүр, иртэй зүйлс олныг зүүсэн учир, нэлээд осолтой гэдгийг тэмдэглэвэл зохино. Энэ бүгдийг нисэх онгоцонд авч орохыг  хориглодгийг бүх хүн мэддэг ч,  яалт ч үгүй авч орохоор  оролддог нь гайхалтай.  Энэ нь зүгээр нэг чимэглэл төдий зүйл  биш, харин ямар зүйлсийг нисэх онгоцонд авч орж болохгүйг зорчигчдод сануулж буй хэрэг юм гэж нисэх буудлын захирал хэлжээ.

Image result for вильнюс аэропорт ёлка


Сэтгэгдэл бичих