ШҮҮХ: Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал хүлээн авахаас татгалзлаа

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзлаа.

Шүүхийн албан ёсны мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сард төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан. Харин түүний энэхүү хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж буй.

Сэтгэгдэл бичих