Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ


БНХАУ-ын Чиндао хотод жүдогийн "World Masters" тэмцээн болж байгаа билээ.Эмэгтэйчүүдийн 48 кг-д манай хоёр бөх зодоглосноос гавъяат тамирчин,дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын М.Клементэд ялагдав.Уг нь манай бөх "Токио-2019" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан юм.
Харин ОУХМ Г.Наранцэцэг   Румыны Е.Черновицки,Португалийн К.Коста,Францын М.Клемент,Словений М.Станжар нарыг ялж,аваргын төлөө гарч ирсэн ч Косовогийн Д.Красникид нэмэлт цагт дийлдлээ.Тэд урьд нь нэг таарахад косово бүсгүй илүүрхэж байжээ.Эхлээд хийлсэн Д.Красники Германы К.Менз,Казахстаны Г.Отгонцэцэг,Монголын М.Уранцэцэг нарыг ялсан аж.Хүрэл медалийг ОХУ-ын И.Долгова,Францын М.Клемент нар хүртжээ.
Багийн дүнгээр хоёр түрүү,нэг үзүүртэй япончууд тэргүүлж,БНАСАУ,Косово,Итали тус бүр нэг алттайгаар 2-4-рт бичигдэн,хоёр мөнгө,нэг хүрэлтэй манайхан тавд эрэмбэлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих