Ангела Меркелийг хамгийн хүчирхэг эмэгтэйгээр тодруулжээ


"Форбес"сэтгүүл оны хамгийн хүчирхэг 100 эмэгтэйг нэрлэлээ.


Жагсаалтын тэргүүн байрт Германы канцлер Ангела Меркель бичигджээ.65 настай тэрээр уг жагсаалтыг есөн жил дараалан манлайлж буй аж

.Дэд байрт Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард оров.Тэр,ноднин гуравт бичигдэж байлаа.


3.Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси


4.Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен


5."Женерал Моторс"компаний ерөнхий захирал Мэри Барра


Түүнчлэн телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри 20,Британий хатан хаан хоёрдугаар Элизавета 40,АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 42,Оросын төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина 53,дуучин Рианна 61,Бейонсе 66,Тейлор Свифт 71-рт эрэмбэлэгдсэн байна.Харин "Тайм"сэтгүүлийн "Оны хүн"-ээр нэрлэгдсэн 16 настай,байгаль орчны идэвхтэн тэмцэгч швед охин Грета Тунберг 100-д бичигдлээ.

Сэтгэгдэл бичих